
01
Хөлийн судасны үзлэг, оношилгоо, эмчилгээ
Хөлийн судасны өргөсөл нь зөвхөн гоо сайхны асуудал биш. Эмчлэхгүй бол хөлийн ул халуун оргих, шилбээр чинэрч бадайрах, хаван, хавдалт, арьсны өнгө өөрчлөгдөх, улмаар шархлаа үүсэх эрсдэлтэй. Бид доплер эхо оношилгоогоор судасны хавхлагын дутмагшлыг тодорхойлж, тохирох эмчилгээг сонгоно.
- 01Анхан шатны үзлэг, эмчийн зөвлөгөө
- 02Доплер эхо оношилгоо
- 03Эмчилгээний төлөвлөгөө, тайлбар
- 04Лазер, хатаах тариа эмчилгээ — амбулаторийн эмчилгээ
- 05Судасны даралтат оймс тааруулах
