
Д. Оюун
Флебологи, мэс заслын эмч, клиникийн профессор
1992 ОНООС
Ивэн эмнэлэг нь 1992 онд үүсгэн байгуулагдсан, Монголын анхны мэс засал, эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгийн нэг. Манай эмнэлэг 34 дэх жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй, тогтвортой явуулж байна.
Эмнэлгийг судасны эмчилгээгээрээ Монголд нэр хүндтэй, клиникийн профессор Д. Оюун эмч үүсгэн байгуулсан. Өнөөдөр эмнэлгийн мэс заслын багийг түүний охин, тэргүүлэх мэс засалч Б. Энхээ удирдаж байна.
Манай эмч, ажилтнууд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад мэргэшсэн, өндөр ур чадвартай мэргэжлийн хамт олноос бүрддэг. Бид Монгол Улсдаа хөлийн судасны бүдүүрлийн хатаах тариа эмчилгээг 1992 оноос, лазер эмчилгээг 2015 оноос хойш тасралтгүй хийж байна.
СУДАСНЫ ДАРАЛТАТ ОЙМС
ХБНГУ-ын Mediven брэндийн албан ёсны дистрибьютер дэлгүүрийг 2024 оны 10 сард нээсэн. Хүний эрүүл мэндэд аюулгүй, ISO 13485 чанарын стандартыг хангасан бүтээгдэхүүн нь мэдрэг болон харшламтгай арьсанд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Өдөр тутам өмсөх боломжтой, олон төрлийн өнгө, загварын өргөн сонголттой урт болон богино судасны даралтат оймсыг үйлчлүүлэгч нартаа санал болгож байна.
МАНАЙ БАГ

Флебологи, мэс заслын эмч, клиникийн профессор

Флебологи, мэс засал, эмэгтэйчүүдийн эмч, АУ-ны магистр

Эхоны эмч, АУ-ны магистр

Мэс заслын сувилагч

Менежер, АУ-ны магистр, удирдлагын тэргүүлэх зэрэг

Ресепшин, нярав

Герман хэлний орчуулагч, тоног төхөөрөмжийн инженер