Нууцлалын бодлого
Шинэчилсэн: 2026.10.15
Энэхүү бодлого нь Ивэн-Оюун ХХК (Ивэн эмнэлэг) нь iven.mn вэбсайт болон «ИВЭН эмнэлэг» Facebook хуудасны Messenger туслахаар дамжуулан ямар мэдээлэл хүлээн авч, хэрхэн ашиглаж, хадгалж, устгадгийг тайлбарлана.
1. Messenger туслах
Манай Facebook хуудас руу Messenger-ээр зурвас илгээхэд автомат туслах эмнэлгийн баталгаажсан мэдээлэлд (байршил, цагийн хуваарь, үнэ, бүтээгдэхүүн) үндэслэн хариулна. Үүний тулд бид дараах мэдээллийг Meta-аас хүлээн авна:
- Таны илгээсэн зурвасын текст
- Meta-аас олгодог, зөвхөн манай хуудсанд хамаарах хэрэглэгчийн дугаар (Page-scoped ID)
- Зурвас илгээсэн цаг
Хариулт бэлдэхийн тулд таны асуулт болон холбогдох эмнэлгийн мэдээллийг хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгч DeepSeek-ийн сервер рүү илгээнэ. Таны нэр, профайл зураг зэрэг Facebook профайлын мэдээллийг бид авдаггүй.
Зурвасын текст, хэрэглэгчийн дугаар, үүсгэсэн хариултыг 7 хоног хадгалсны дараа автоматаар устгана. Эдгээр мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй.
Туслах нь эмчийн үзлэг, онош, эмчилгээний зөвлөгөөг орлохгүй. Messenger-ээр шинжилгээний хариу, эмнэлгийн бичиг баримт зэрэг эрүүл мэндийн нарийн мэдээлэл бүү илгээнэ үү. Үзлэгт цаг захиалахыг зөвлөж байна.
2. Вэбсайтаар өгсөн захиалга
medi бүтээгдэхүүн захиалахад таны нэр, утасны дугаар, хүргэлтийн хаяг, тэмдэглэл, захиалсан бүтээгдэхүүний мэдээллийг хүлээн авна. Эдгээрийг зөвхөн захиалгыг баталгаажуулах, төлбөр шалгах, хүргүүлэхэд ашиглана. Хүргэлтийн жолоочид зөвхөн хүргэлтэд шаардлагатай хаяг, утасны дугаарыг өгнө.
Вэбсайт нь cookie ашиглахгүй, хувь хүнийг тодорхойлохгүй нийтлэг хандалтын статистик цуглуулдаг.
3. Мэдээлэл хадгалах, хамгаалах
Мэдээллийг хандалт хязгаарласан, хамгаалалттай үүлэн өгөгдлийн санд хадгална. Зөвхөн эрх бүхий ажилтан захиалга, зурвастай ажиллах боломжтой. Facebook дээрх таны харилцан ярианы түүхийг Meta өөрийн нууцлалын бодлогын дагуу хадгална.
4. Мэдээллээ устгуулах
Та бидэнд өгсөн мэдээллээ хэдийд ч устгуулах эрхтэй. Messenger туслахын хадгалсан мэдээлэл 7 хоногийн дотор автоматаар устдаг. Үүнээс өмнө эсвэл захиалгын мэдээллээ устгуулахыг хүсвэл:
- Манай Facebook хуудас руу «Мэдээллээ устгуулах» гэж бичих, эсвэл доорх утас, имэйлээр хандана уу.
- Хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор таны мэдээллийг устгаж, хариу мэдэгдэнэ.
- Messenger дэх харилцан яриагаа Messenger апп-аас өөрөө устгах боломжтой.
5. Холбоо барих
Нууцлалын талаарх асуулт, хүсэлтээ дараах сувгаар илгээнэ үү:
- Facebook хуудас: facebook.com/IvenEmneleg
- Утас: 7018-1860
- Имэйл: iven.oyun@yahoo.com
English summary
Iven Oyun LLC (Iven Clinic) operates iven.mn and an automated assistant on its Facebook Page Messenger. When you message the Page, we receive your message text, your Page-scoped ID and the time it was sent. Your question and the relevant approved clinic information are sent to our AI provider, DeepSeek, to generate a reply. We do not access your Facebook profile details. Message text, IDs and replies are deleted automatically after 7 days and are never sold or used for advertising.
Website orders collect your name, phone number, delivery address, note and ordered items, used only to confirm, verify payment for and deliver the order. Analytics are cookieless and aggregate.
Data deletion: to delete your data, message our Facebook Page with “delete my data”, call 7018-1860 or email iven.oyun@yahoo.com. We delete it within 30 days of the request and confirm when done. You can delete the Messenger conversation yourself in the Messenger app.