Хатаах тариа эмчилгээ (Микро-Склеротерапи)
Та эрүүл, сайхан хөлтэй болохсон гэж мөрөөддөг үү?
Олонх хүүхнүүд сайхан хөлтэй болохыг мөрөөддөг. Гэвч энэ нь бодит амьдрал дээр өөр байдаг — гуя болон шилбэн дээр хөхөвтөр-улаан өнгийн нарийн, бүдүүн судас өргөсч харагдах нь гадаад гоо үзэмжид нөлөөлдөг. Нийт эмэгтэйчүүдийн 70 орчим хувь нь хялгасан судасны бүдүүрэлтэй байдаг учир тэдний сэтгэл санаа их зовнидог. Тэд богино хувцас, богино юбка өмсөхөөс зайлсхийн бассейн, саунд орохоос ичиж өөртөө итгэл муутай байдаг. Гэвч заавал ийм байх шаардлагагүй.
Та энэ тухай мэдэх үү?
Хөлийн судасны бүдүүрэл, аалзан (бүдүүрсэн хялгасан) судас нь хамгийн хөнгөн, хүнд хэлбэрийн судасны эмгэг бөгөөд арьсан дор бүдүүрч тэлэгдсэн нь харагддаг. Гэвч эдгээр судасны бүдүүрэл, аалзан судсыг орчин үеийн эмчилгээний аргаар хурдан, хялбар эмчлэх боломжтой.


Хөлийн судасны бүдүүрэл, аалзан судаснууд зөвхөн гоо үзэмжид нөлөөлөөд зогсохгүй...
Бүдүүрсэн судас нь хөлийн судасны эмгэгийн анхны илрэл бөгөөд энэ нь цаашид даамжирч болно. Холбогч эд нь төрөлхийн сул хөгжсөн хүмүүсийн судас цаг хугацаа өнгөрөх тусам тэлэгдэж, судасны бүдүүрлийг үүсгэдэг.
Бүдүүрсэн судас нь амь насанд аюулгүй гэж тоомсорлохгүй байж болохгүй. Хэрэв үүнийг цаг тухайд эмчлүүлэхгүй бол флебит (буюу хураагуур судасны үрэвсэл) эсвэл арьс үрэвсэж цоорох, цусны бүлэн үүсэх зэрэг ноцтой хүндрэлүүд үүсч болно. Эдгээр хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлж, та мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авч, шаардлагатай бол эмчлүүлвэл зохино.

Та юу хийж болох вэ?
Эмэгтэйчүүд хөлөө гоо сайхан харагдуулахын тулд төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг, тухайлбал: крем, целлюлитийн эсрэг бүтээгдэхүүн, массаж хийлгэх, хөлийн дасгал хийх гэх мэт. Хэдийгээр эдгээр арга хэмжээнүүдийг авснаар бага зэрэг өөрчлөлт гарах боловч, аалзан судсыг эмчилгээний тусгай аргаар эмчлүүлэх нь нэн чухал. Энэ нь (Микро-Склеротерапи) буюу судасны бүдүүрэл болон аалзан судсыг хатаах тариа хийж эмчилснээр 90% үр дүнтэй байдаг.

Бичил хатаах эмчилгээ
Хөлийн судасны бүдүүрэл, аалзан судас нь хөнгөн, хүнд хэлбэрийн бүдүүрсэн судаснуудыг амбулаторын нөхцөлд лазер, мэс ажилбар эсвэл мэдээ алдуулалтгүйгээр бичил хатаах эмчилгээний аргаар найдвартай эмчлэх боломжтой. Нэг удаагийн эмчилгээнд 15-20 минут зарцуулагддаг. Эмчилгээнд хэрэглэдэг тарилгын уусмал нь бүдүүрч өргөссөн судасны ханыг урвалд оруулан хоорондоо наалдахад нөлөөлдөг.
Наалдсан судас нь аяндаа биед шимэгдэн аажимдаа арилж үгүй болдог.

Эмчээсээ асууна уу!
Эмч тань бичил хатаах эмчилгээгээр судасны бүдүүрэл, аалзан судсыг эмчилж, хөлийн тань гоо үзэмжийг сайжруулж чадна. Эмчилгээний нэг хэсэг болох бодит үзлэгийг хийн, бүдүүрсэн судасны үйл ажиллагааг нарийн чанд үзэж шалгах болно.
Урьдчилан сэргийлж та юу хийж болох вэ?
Эрүүл, зохистой хооллохоос гадна нэг зүйлийг голлон анхаарах хэрэгтэй. Энэ нь: хөлийн эрээн булчинг ажиллагаатай байлгахын тулд алхах, шогших, усанд сэлэх, дугуй унах зэрэг дасгалуудыг хийвэл нэн зохимжтой. Ээлжилж халуун, хүйтэн усанд орох нь бас судсанд зохимжтой. Хэрэв та өдрийн цагаар удаан суудаг бол оройдоо хэдэн минут хөлөө дээш сойж хөлөө амраах хэрэгтэй.
Алхаж, хэвтэх нь сууж, зогсохоос дээр.
Нөгөөтэйгүүр удаан хугацаагаар халуун усанд орох, халуун саунд удаан суух, наранд явах, биеэ шарах зэрэг нь хөлийн судсыг тэлэхэд хүргэдэг. Та холбогч эдэд даралт үзүүлэх, чилээж ядраахгүйг эрмэлзэх хэрэгтэй.
