Хөлийн судасны лазер эмчилгээ
Лазер эмчилгээ гэж юу вэ?
Бид Герман технологи, чанарыг эрхэмлэдэг.

ELVES RADIAL ажилбар нь:
- Процесс нь хурдан
- Өвчтөнд аюулгүй, гаж нөлөөгүй
- Өвдөлтгүй
- Хөдөлмөрийн чадвар алдахгүй
- Сорвигүй
- Нугас хатгахгүй
- Нэг удаагийн хошуу хэрэглэдэг
- Эмчилгээний үр дүн сайн
- Технологи нь нотолгоонд суурилсан
Мэс засалгүй эмчилдэг орчин үеийн арга
Допплер оношилгоо буюу судасны эход харж лазер хийх заалтыг оновчтой гаргаж /судас бүрт тэмдэглэгээ хийж, арьсан дээр зурна/.

Судасны эхо хяналтад өвчтөнг ямар ч өвдөлтгүй, зовиургүй, наркозгүй /унтуулга/, нугасанд хатгалт хийхгүй, зөвхөн хэсгийн мэдээ алдуулалтаар үйлчлүүлэгч эмчтэйгээ чөлөөтэй ярилцах боломжтой.

Үйлчлүүлэгч бүрт 1 удаагийн 2 цагиргат гуурс хэрэглэдэг. /Халдвар хамгааллын дэглэмийн дор хийгддэг/

Лазер эмчилгээг хийхэд ойролцоогоор 30 минут болох ба үйлчлүүлэгч эмчилгээний дараа босох, суух, явах чөлөөтэй бөгөөд өөрийн эрхэлсэн ажлаа хийх боломжтой.
Судасны эхогоор харж судсан дотор 1470 нм нэгж энергиэр нь ФОТО ТЕРМАЛ процессийн нөлөөгөөр судас бүрэн гүйцэт битүүрдэг учир өвчин дахидаггүй онцлогтой. Сорви үүсдэггүй, судасны мэдрэл гэмтдэггүй, хөлийн гоо сайхан хадгалагдана.

Эмчилгээг гүйцэтгэх нь маш нарийн ажилбар тул эмчийн дадлага туршлага, ур чадвар, мэргэшсэн байдал маш чухал юм.
Бид ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ-г 2015 оноос хойш хийж байна.
