Зөвлөгөө ба мэдээлэл

← Бүх зөвлөгөө

Шамбарам — элбэг тохиолддог өвчин эмгэг

Өвчтөнүүдэд зориулсан зөвлөгөө

Шамбарам гэж юу вэ?

Шулуун гэдэс хошногоны сүвтэй нийлэх хэсэгт олон тооны судас зөөлөвч маягаар цагираг үүсгэн бүдүүн гэдэсний төгсгөл хэсгийн салстын дор байрладаг. Ийнхүү зөөлөвч хүн бүрт байх ба энэ нь шулуун гэдэсний амсрыг чанга таглаж, хаах онцгой үүргийг гүйцэтгэдэг.

Бид шамбарамыг өвчин эмгэг гэж үздэг. Хэрэв зөөлөвч маягаар байрлаж буй судаснууд өргөсч томорвол шинж тэмдэг илэрдэг.

Шамбарамын үед илрэх шинж тэмдэг

Тод улаан өнгийн цус гарах нь хамгийн түгээмэл илрэх шинжүүдийн нэг юм. Загатнах, хорсох, нойтон оргих, хүндээр гүйцэт бие засаагүй мэт санагдах, хошного дотор гадны биет байгаа мэт мэдрэмж төрөх, хошногоны эргэн тойрны арьс үрэвсэх, шамбарам буюу бүдүүрсэн судаснууд хошногоноос гадагш цүлхийж унжих зэрэг шинжүүд илэрнэ. Хүндэрсэн тохиолдолд хошногоноос гадагш цүлхийж бүдүүрсэн судаснууд буюу шамбарам нь үрэвсэж хөндүүрлэн эмзэглэлтэй болж өтгөн хяналтгүйгээр нэвчин гарч (өтгөн задгайрч) болно.

Шулуун гэдэс, хошногоны бүтцийн зураглал

Шамбарам үүсэхэд юу нөлөөлдөг вэ?

Шамбарам үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийн зураглал

Шамбарам хэр томорч болох вэ?

Шамбарам өвчнийг 4 зэрэгт хуваана.

Шамбарам өвчний I зэрэг:

Шамбарам өвчний I зэргийн зураглал

Шамбарам өвчний II зэрэг:

Шамбарам өвчний II зэргийн зураглал

Шамбарам өвчний III зэрэг:

Шамбарам өвчний III зэргийн зураглал

Шамбарам өвчний IV зэрэг:

Шамбарам өвчний IV зэргийн зураглал

Шамбарам өвчнөөс сэргийлж та юу хийх ёстой вэ?

Шамбарам нь дахидаг архаг өвчин учир та шамбарам үүсэхэд нөлөөлдөг амьдралын хэвшлийг өөрчилж, хуучин буруу дадал хэвшлээс салах хэрэгтэй.

Дасгал хийх: Хэрэв та суугаа ажилтай бол ажлын зав чөлөөгөөр аль болохоор босож хөдлөх хэрэгтэй. Та сууж байхдаа хошногоны булчингийн дасгалыг хийж болно. Үүний тулд: өтгөнөө гаргахгүй хавчиж байгаа мэт хошногоныхоо амсрын булчинг чангалж 5 хүртэл тоолоод булчингаа султгаарай. Энэхүү дасгалыг өдөрт хэд хэдэн удаа хийж болох бөгөөд нэг удаагийн дасгалыг хийхдээ булчингаа 30 удаа чангалж султгаарай. Уг дасгалаа удаан хугацаагаар тогтмол хийвэл үр дүн сайтай.

Биеийн тамираар хичээллэх: Гимнастик хийх, эрчимтэй алхах, дугуй унах, сэлэх зэрэг нь сайн. Харин шогших, теннис тоглоход аарцгийн булчинд илүү ачаалал очдог учир өвчний зовиур ихэснэ.

  • Биеийнхээ жинг барьж, эслэг ихтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
  • Гэдсээ тухай бүр цэвэрлэж байх.
  • Хүндээр бие засахдаа 3 минутаас удаан суухгүй байх.
  • Бие бариагүй, чөлөөтэй, хөлс шингээдэг, агаар нэвтрүүлдэг хөвөн даавуун дотуур өмд өмсвөл зохино.
  • Хошногоо орой бүр бүлээн усаар угааж байвал сайн.